card

Дэмжих үйлчилгээний тасгийн
үйл ажиллагаа

Цаг захиалах

ЭМТҮЧАБ-ын албаны үйл ажиллагаа

Ач Интернэшнл эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд дэмжих үүрэг бүхий дараах алба нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба, 
  • Сувилахуйн алба, 
  • Санхүүгийн алба, 
  • Хүний нөөцийн алба, 
  • Аж ахуйн алба, 
  • Инженер техникийн алба

Ач Интернэшнл эмнэлгийн ЭМТҮЧАБ-ын алба нь тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, эрсдэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, зохицуулах үүрэг бүхий нэгж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГИШҮҮДИЙН ЧИГ ҮҮРЭГ

Нэгдсэн эмнэлэг бүтэц зохион байгуулалт, үйлчилгээний төрөл, үйлчлэх хүрээний цар хүрээнээс хамаарч 4 хүний бүрэлдэхүүнтэй ЭМТҮЧАБ-ын алба ажиллаж байна.

Ач Интернэшнл эмнэлгийн ЭМТҮЧАБ-ын албанд:

  • Албаны дарга
  • Чанарын менежер
  • Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер
  • Тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Сувилахуйн алба нь эмнэлгийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэжлийн түвшинд үзүүлэх, сувилахуйн оношилгоо болон сувилахуйн стандарт, сувилахуйн удирдамж, аргачлалыг боловсруулах, үйлчлүүлэгч ард иргэдийг эрүүл мэнддээ тавих хяналтаа нэмэгдүүлэх сайжруулах боломж байгааг ойлгуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг заах чиглүүлэх баримжаалсан сургалтыг явуулах, хувь хүний эрүүл мэндийн байдлуудад хамаарах үзүүлэлт болох бие махбод, сэтгэхүй, нийгэм, соёл, орчин нөхцөлөөр хангах, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлээрээ өсөн дэвшиж дадлагажих, чадваржихад сургах, эрүүл мэндийн бусад байгууллагын сувилахуйн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах, сувилахуйн үйл ажиллагаатай холбоотой судалгаа шинжилгээний ажил эрхлэх сувилахуйн мэргэжлийн алба юм.

Сувилахуйн алба нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

  • Сувилахуйн албаны дарга
  • Сувилахуйн менежер
  • Сувилахуйн арга зүйч гэсэн үндсэн гишүүнтэй.

Ахлах сувилагч нарын бүрэлдэхүүнтэй өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.