card

Дүрс оношилгооны тасгийн
үйл ажиллагаа

Цаг захиалах

Дүрс оношилгооны тасгийн үйлчилгээг дараах үндсэн чиглэлүүдээр үзүүлж байна:

Дүрс оношилгооний тасгийн эмч, техникч нар нь мэргэшсэн хамт олон бөгөөд тав тухтай орчинд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар чанартай оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг шатлал харъяалал харгалзахгүйгээр үзүүлж байна.

“MRI” ОНОШИЛГОО /SIEMENS MAGNETOM ESSENZA 1.5 Тесла хүчин чадалтай MRI аппарат/

  • Тархи болон тархины судасны MRI /MRA/
  • Хүзүү, сээр, бүсэлхий нурууны хэсэгчилсэн болон бүтэн нурууны MRI /нугалам, жийргэвч мөгөөрс, нугас, мэдрэлийн ёзоор, зөөлөн эд, бусад хэсгийг үнэлнэ/
  • Элэгний MRI
  • Цөс, нойр булчирхайн цоргоны MRI /MRCP/
  • Үений MRI
  • Бага аарцгын хөндийн эрхтэнүүдийн MRI

дээрхи бүх шинжилгээг тодосгогч бодистой болон бодисгүйгээр хийж байна.

NeuViz ACE SP Компьютер Томографийн аппарат нь Mode технологид суурилагдсан шинэ загварын аппарат бөгөөд үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал нь бага байдаг онцлогтой. Бид уг аппаратыг ашиглан хүний биеийг бага нарийвчлалтай зүсэн хүний биеийн бүхэл хэсгийн эмгэг өөрчлөлтийг илэрүүлэх боломжтой юм.

Компьютер Томографи оношилгоо

  • Толгойн КТ  /тодосгогчтой болон тодосгогчгүй/
  • Хүзүүний КТ
  • Чамархайн КТ
  • Хамар-дайврын КТ
  • Сээр, бүсэлхий, ууц нурууны КТ
  • Цээжний хөндийн КТ /тодосгогчтой болон тодосгогчгүй/
  • Хэвлийн хөндийн КТ
  • Бага аарцгийн хөндийн КТ
  • Дээд, доод мөчний КТ

Зүрхний тасагт хийгдэх үзлэг оношилгоо:

  • Зүрхний хавхлагын төрөлхийн болон олдмол нарийсал, дутагдлыг оношлох
  • Гол судасны хавхлагын төрөлхийн болон олдмол гаралтай бүтцийн эмгэгүүдийг оношлох
  • Зүрхний төрөлхийн болон олдмол гажгуудын оношлогоо 
  • Зүрхний хиймэл хавхлагын үйл ажиллагааг үнэлэх
  • Халдварын гаралтай эндокардитын оношлогоо, эмчилгээний явцыг хянах
  • Зүрхний үнхэлцэг хальсны эмгэгүүдийн оношлогоо
  • Зүрх томрох, гэнэтийн нас баралтанд хүргэдэг эмгэгүүдийн оношлогоо
  • Уушгины эмгэгүүдийн үеийн зүрхний өөрчлөлтүүдийн оношлогоо
  • Зүрхний цочмог шигдээс, титэм судасны нарийсалт бусад эмгэгүүдийн ялган оношлогоо
  • Цусны даралт ихсэлтээс үүссэн зүрхний бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтийг
  • Гол судасны эмгэгүүдийн - Цүлхэн, нарийсалт, хуулралт 
  • Шалтгаангүй зүрх дэлсэх болон зүрхний төрөл бүрийн хэм алдалт, аминд аюултай хэм алдалтын шалтгааныг тодруулах
  • Зүрхний бүтцийн өөрчлөлт бүхий сэжигтэй хүмүүс
  • Улаан хоолойн эход орох заалтыг тодруулах
  • Аливаа ажилбарын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор зүрхний бүтэц, үйл ажиллагааг үнэлэх

Дижитал рентгэнээр хийгдэх оношилгоо:

  • Толгой-Хамар дайварын хөндий, гэмтлүүд 
  • Нуруу-Хэсгээр нь эгц болон хажуу байрлалаар
  • Хэвлийн хөндийн тойм зураг
  • Дээд мөчид-Мөр, бугалга, шуу, дал, гар, сарвуу
  • Доод мөчид-Түнх, өвдөг, шилбэ, шагай, тавхай
  • Цээжний хөндий- Зүрх, уушги, хавирга, эгэм өвчүү гэх мэт олон төрлийн байрлалаар зураг авч оношилж, эмчийн үзлэг зөвлөгөө өгч байна.

Хэт авиагаар хийгдэх оношилгоо:

  • Хэвлийн хэт авиан оношилгоо
  • Бамбай булчирхайн хэв авиан оношилгоо
  • Давсаг, түрүү булчирхайн хэт авиан оношлогоо
  • Эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгоо
  • Хөхний хэт авиан оношилгоо

Дүрс оношилгооний тасгийн эмч нар