card

Лабораторийн тасгийн
үйл ажиллагаа

Цаг захиалах

Эмнэлзүйн нэгдсэн лабораторийн үйл ажиллагаа

Эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь дэлхийд тэргүүлдэг чанар стандартын өндөр шаардлага хангасан тоног төхөөрөмж, урвалж оношлуур ашиглан, өдөр тутмын дотоод хяналтын шинжилгээг гүйцэтгэн үндэсний  болон олон улсын чанарын гадаад  үнэлгээнд оролцон Чанарын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Бид Японы Сисмекс корпорацийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн анализаториуд болох цусны дэлгэрэнгүй шинжилгээний -XN-550, цус бүлэгнэлтийн шинжилгээний CА-600, шээсний шинжилгээний UF-5000, UC-1000, биохимийн шинжилгээний BX-3010, Франц улсын Biomerieux корпорацийн иммунологийн шинжилгээний VIDAS,  АНУ-ын Cepheid корпорацийн молекул биологийн GeneXpert анализаториудыг тус тус оношлогоо шинжилгээнд  ашиглаж байна.

Японы Сисмекс корпораци нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ, шээсний шинжилгээний тоног төхөөрөмжийн төрөлдөө дэлхийд тэргүүлдэг ба 2014 оноос иммунологийн шинжилгээний төрөлд оношлогоонд нэвтрээгүй өндөр мэдрэг чанартай цор ганц   маркеруудыг үнэлэх чадамжтай бүрэн автомат анализаторыг мөн нэвтрүүлсэн байдаг юм. АНУ-ын Cepheid корпорацийн GeneXpert анализаторыг ДЭМБ молекул биологийн ашиглахыг зөвлөдөг. Франц улсын Biomerieux корпорацийн иммунологийн шинжилгээний VIDAS нь хаалттай системтэй шинжилгээ тус бүрд дотоод хяналт хийгддэг оношлогоо шинжилгээний шилдэг тоног төхөөрөмж юм.

Бид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө чанарын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж, чанарын гадаад болон дотоод хяналтыг байнга хэрэгжүүлсээр ирсэн. Өдөр тутмын шинжилгээний дотоод хяналтаа гүйцэтгэн хэрэгжүүлэхээс гадна дараах чанарын гадаад хяналтуудад хамрагдан оролцож байна.

ЭМНЭЛЗҮЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Үзлэгийн чиглэл:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цусны бүлэг, резус фактор тодорхойлох
  • Улаан эсийн тунах хурд тодорхойлох
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ

 

Үзлэгийн чиглэл:

  • Элэгний цөсний үйл ажиллагаа
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Өөх тосны солилцоо
  • Нойр булчирхайн үйл ажиллагаа
  • Зүрх, судасны үйл ажиллагаа
  • Эрдсийн солилцоо
  • Диабет оношилгоо
  • Зүрхний архаг дутагдлын  NT-proBNP2

 

Үзлэгийн чиглэл:

  • Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ
  • Тунадас шинжлэх
  • Биеийн шингэний ерөнхий шинжилгээ

 

Үзлэгийн чиглэл:

  • Хеликобактер илрүүлэх /цус, өтгөнд/
  • Бамбай булчирхайн даавар 
  • Бамбайн булчирхайн эсрэг биеүүд
  • Эр, эм бэлгийн дааврууд
  • Витамин Д, В12 шинжилгээ
  • Зүрхний архаг дутагдлын NT-proBNP2
  • Хавдрын маркерууд
  • Элэгний B, C, D вирусын илрүүлэх шинжилгээ
  • Үе мөчний шинжилгээ (тоогоор)
  • Дох,Тэмбүүгийн халдвар
  • Бусад шинжилгээ

 

Үзлэгийн чиглэл:

  • Элэгний C вирусын ачаалал тоолох 
  • Элэгний B вирусын ачаалал тоолох 
  • Элэгний D вирусын ачаалал тоолох 
  • Корона вирусын PCR шинжилгээ

Үзлэгийн чиглэл:

  • Нян, мөөгөнцөр өсгөвөрлөх, ялган дүйх /Бүх төрлийн арчдас,биеийн бүх төрлийн шингэн/
  • Антибиотик мэдрэг чанар тодорхойлох
  • Шээсний ариун чанар
  • Эрэгтэй, эмэгтэй мазокын шинжилгээ
  • MRSA тодорхойлох
  • Шимэгч хорхойн өндөг илрүүлэх

 

Лабораторийн тасгийн эмч