1. Хоолны дэглэм: Хагалгаанд орсны дараах 14 хоногт :
- Ходоод гэдэсний хямралд хүргэх /шарсан хуурсан өөх тостой хоол, чихэрлэг хүнс, халуун ногоо, газтай ундаа, сүү сүүн бүтээгдэхүүн, архи дарс хэрэглэхгүй байх/
- 14 хоногийн дараа аажим аажимаар дасган ямар нэгэн хоол хүнсний хязгаарлалтгүйгээр хэвийн амьдралдаа орох
2. Шарх арчилгаа:
- Өдөр бүр шархыг бактерын эсрэг савангаар угааж цэвэрлэх
- Шарханд бохир гараар хүрэхгүй байх
- Шархаар өвдөлт зовуурьгүй, шүүсгүй цэвэр байвал боолтыг эмнэлэгт өнжөөд хийлгэх /үгүй бол өдөр бүр хийлгэх/, 10-14 хоногийн дараа оёдол авахуулах
3. Антибиотик:
- Эмнэлгээс гарснаас хойш антибиотикийг эмчийн бичсэн зааврын дагуу уух
- Антибиотик ууж дуусаад мөөгөнцрийн эсрэг эм уух
4. Өвдөлт:
- Эмчийн бичсэн өвдөлт намдаах эм болон лааг зааврын дагуу хэрэглэх
5. Гам барилт:
- 5кг-аас дээш ачаа 1 сарын турш өргөхгүй байх, хоолны дэглэм барих
- Удаан хугацаагаар машин барихгүй байх
- Өтгөн хатаахгүй байх
6. Дараах тохиолдолд яаралтай эмчид үзүүлэх
- Халууралт 37,5С дээш
- Өвдөлт илрэх
- Амьсгал давчдах, артерын даралт ихсэх, цээжээр өвдөх, хавагнах
- Байнга дотор муухайрах, огиж бөөлжих
- Шархаар өвдөх, бохир шүүс гарах, улайж хавдах, хөхрөх
7. Давтан үзлэг:
- Таны биед ямар нэгэн зовуурь илрээгүй ч 1 сарын дараа давтан үзүүлэх
Мэс заслын эмч Амарбаяр