Мэс засалд орсон өвчтөнд өгөх зөвлөмж

A- A A+
Мэс засалд орсон өвчтөнд өгөх зөвлөмж

1. Хоолны дэглэм: Хагалгаанд орсны дараах 14 хоногт : 

  • Ходоод гэдэсний хямралд хүргэх /шарсан хуурсан өөх тостой хоол, чихэрлэг хүнс, халуун ногоо, газтай ундаа, сүү сүүн бүтээгдэхүүн, архи дарс хэрэглэхгүй байх/
  • 14 хоногийн дараа аажим аажимаар дасган ямар нэгэн хоол хүнсний хязгаарлалтгүйгээр хэвийн амьдралдаа орох

2. Шарх арчилгаа: 

  • Өдөр бүр шархыг бактерын эсрэг савангаар угааж цэвэрлэх
  • Шарханд бохир гараар хүрэхгүй байх
  • Шархаар өвдөлт зовуурьгүй, шүүсгүй  цэвэр байвал боолтыг эмнэлэгт өнжөөд хийлгэх /үгүй бол өдөр бүр хийлгэх/, 10-14 хоногийн дараа оёдол авахуулах

3. Антибиотик: 

  • Эмнэлгээс гарснаас хойш антибиотикийг эмчийн бичсэн зааврын дагуу уух
  • Антибиотик ууж дуусаад мөөгөнцрийн эсрэг эм уух 

4. Өвдөлт:

  • Эмчийн бичсэн өвдөлт намдаах эм болон лааг зааврын дагуу хэрэглэх

5. Гам барилт: 

  • 5кг-аас дээш ачаа 1 сарын турш өргөхгүй байх, хоолны дэглэм барих
  • Удаан хугацаагаар машин барихгүй байх 
  • Өтгөн хатаахгүй байх

6. Дараах тохиолдолд яаралтай эмчид үзүүлэх 

  • Халууралт 37,5С дээш 
  • Өвдөлт илрэх
  • Амьсгал давчдах, артерын даралт ихсэх, цээжээр өвдөх, хавагнах
  • Байнга дотор муухайрах, огиж бөөлжих
  • Шархаар өвдөх, бохир шүүс гарах, улайж хавдах, хөхрөх

7. Давтан үзлэг: 

  • Таны биед ямар нэгэн зовуурь илрээгүй ч 1 сарын дараа давтан үзүүлэх

Мэс заслын эмч Амарбаяр